ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2020-01-13

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэнх ажлын хүрээнд зохион байгуулсан Үндсэн хуулийг сурталчилах, шинээр орсон нэмэлт өөрчлөлтийг тайлбарлан таниулах зорилгоор Төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан арга хэмжээ амжилттай боллоо.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын

 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн

А/01 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралт

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДРИЙН ХҮРЭЭНД

ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ

 

 

         Зорилго: Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчилах, шинээр орсон нэмэлт өөрчлөлтүүдийг тайлбарлан таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, байгууллага, ард иргэдийн нийгмийг оролцоог хангах, багаар ажиллах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оршино.

 

         Хамрах хүрээ: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын 9-н жилийн дунд сургууль, Зэвсэгт хүчний 090-р салбар, Хилийн цэргийн 0168-р анги

 

            Хугацаа: 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр

 

            Хаана:     Сумын Соёлын төвд

 

            Зохион байгуулагдах ажлууд:

       1.Байгууллагууд үндсэн хуулийн 6 бүлгээс сугална.

       2.Сугалсан сэдвийн хүрээнд  мэдээлэл бэлтгэж танилцуулна.

       3. Шинээр орсон нэмэлт өөрчлөлтийг тодорхой жишээн дээр тайлбарлана.

       4 .Сэдвийн хүрээнд  20 минутын үзүүлэх тоглолт хийнэ.

       5. Байгууллага  бүр  өөрийн ажилчдаас гадна  иргэдээс 10 хүнийг хамруулна.

       6. Байгууллага бүрээс 5 ажилтныг сонгож тестээр шалгалт авна.

 

           Дүгнэх журам: Байгууллагуудын бэлтгэсэн мэдээлэл, шинээр орсон нэмэлт өөрчлөлт, үзүүлэх тоглолт нь тухайн сэдвийн хүрээнд хэрхэн нийцсэн, тухайн сэдвээ хүмүүст  хүргэх ойлголтыг  оновчтой гаргасан байдлыг харгалзан дүгнэнэ.  Байгууллагуудын ажилчдын өгсөн шалгалтын оноо,  ирц, оролцоо, цаг баримталж байгаа байдлыг  мөн харгалзан үзнэ. Хурлын тэргүүлэгчид дүгнэнэ.

 

             Шагналын сан: 200000 /Хоёр зуун мянга/ төгрөг

                                         Тэргүүн байр:  Өргөмжлөл, 100000 төгрөг

                                         Дэд  байр:        Өргөмжлөл,  80000 төгрөг

                  Шалгалтанд хамгийн өндөр оноо авсан хүний шагнал: 20000 төгрөг
Энэхүү арга хэмжээний Тэргүүн байрыг Ерөнхий боловсролын дунд сургууль, Дэд байрыг Засаг даргын Тамгын газар эзэлсэн байна.
Тестийн шалгалтаар Хамгийн өндөр оноог ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Т.Ууган-эрдэнэ авсан байна.

         



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%