ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрийн дээд шагнал, одон медалиар шагнагдсан иргэдийн уулзалт зөвлөгөөн

2019-11-26

Монгол Улс тунхагласны баярын өдөр буюу 2019 оны 11 сарын 26-ны өдөр Хатанбулаг суманд бүртгэлтэй одоо ажиллаж амьдарч байгаа Төрийн дээд шагнал, одон медалиар шагнагдсан иргэдийн уулзалт зөвлөгөөнийг "Сумаараа гоёё, Өөрөөрөө гоёё"  уриан дор амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээг Хилийн Цэргийн 0168-р ангийн үлээвэр найрал хөгжимтэй Төрийн дуулалаар эгшиглүүлж, ЕБС-ийн сурагчид Сумын хүндэтгэлийн дуу Эргэл богдын зоо дууг дуулж, Соёлын төвийн бүжигчид Салхит шувуу бүжгийн гоцлолоор нээлтийн үйл ажиллагааг эхлүүллээ. Тус арга хэмжээнд Монгол Улсын гавьяат багш-1, БНМАУ-ын аварга малчин-3, Монгол Улсын сайн малчин-2, Алтан гадас одонтой 10, Хөдөлмөрийн хүндэт медальтай-21 иргэн оролцлоо.
Тус сумын ЗДТГ, ЭМТ, Хүүхдийн Цэцэрлэг, ЕБС, Соёлын төв, Халив, Агаруут багийн дарга эрхлэгч нар байгууллагынхаа танилцуулга, зорилго зорилтоо танилцууллаа. Ахмад багш, хурлын төлөөлөгч С.Чулуу Хатанбулаг сумын үүсэл, хөгжил,үүх түүх, онцлох үйл явдлын талаар сонирхолтой яриа таниулга хийв. Монгол Улсын гавьяат багш Ц.Адьяасүрэн, Соёлын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт Ц.Цэцэг нарын "Миний ажилласан он жилүүд",  Монгол Улсын сайн малчин Ш.Чинбат, БНМАУ-ын залуу аварга малчин Б.Отгонцэцэг нар "Малчин мянган мэргэжлийн эзэн" сэдвээр  өөрийн ажиллаж байсан үеийн түүхэн дурсамж, өөрийн ажлын арга барилын талаар төрийн шагналт нөхөддөө дурсамж түүхээ хуваалцлаа. Хөтөлбөрийн дагуу "Нутгийн хөгжилд бидний оролцоо" сэдвийн хүрээнд "Боловсрол тэргүүлэх чиглэл болох нь" дэд сэдвээр  оролцогчдыг Ахмад үе, залуу үе, хойч үе /ЕБС-ийн 8-9 ангийн 20 сурагч оролцсон/ гэж хуваан хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. ЕБС-ийн  дотуур байрны ахлах тогооч Э.Эрдэнэцэцэг, Хүүхдийн цэцэрлэгийн ахлах тогооч Ц.Болдмаа, Сургуулийн үдийн цайны тогооч Н.Энхмэнд нар өөрсдийн нөөц боломж, авьяас чадвараа гарган үндэсний онцлог, эрүүл хүнсээр хийсэн хоол цайгаар уулзалт зөвлөгөөнд оролцсон шагналтнуутдаа хүндэтгэлийн зоог барилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%