ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

2019-09-10

Тус өдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд сумын удирдлагууд болон байгууллагын дарга эрхлэгч нар, төрийн албан хаагчид, Өршөөн аврагч хийд,  хэлмэгдэгдэгсдийн ач зээ нар, Ерөнхий Боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид  цэцэг өргөж,  хүндэтгэл  үзүүлэх арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулав.

Сумын Соёлын төвд  ахмадууд, төрийн албан хаагчид, ард иргэдэд Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн талаар, хэлмэгдүүлэлтэд нөлөөлсөн гадаад, дотоод хүчин зүйлс, Хэлмэгдүүлэлтийн үе шат, учруулсан  хор хөнөөлийн талаар,  Мөн  2018 онд баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулж яриа таниулга хийсэн. Энэ арга хэмжээнд 45  хүн хамрагдав.

Мөн сумын Соёлын төвд Ерөнхий Боловсролын 9 жилийн сургуулийн 8-9 дүгээр ангийн  нийт 44 сурагчдад Улс төрийн хэлмэгдүүлэлт гэж юу болсон, түүний хор уршиг ямар байсан, хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын талаар мэдээлэл хийв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ах дүү, ач зээ нар болох тус сумын төв дээр ажиллаж амьдарч байгаа тухайн үед байсан хүмүүст  хүндэтгэл үзүүлж гарын бэлэг олгов.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст албан тоот явуулснаар “Цагаан ном” 2,3,4 дүгээр ботийг захиалан авч иргэдэд үзүүлж ашиглаж байна.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажлын хүрээнд Аймгийн Дэчинхойнхорлон хийдийн тэргүүн, хамба лам Ж.Болор-Эрдэнийг урьж авчиран сүсэгтэн олонд ном хуруулах  ажлыг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%