ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Залуучуудын 5 дугаар чуулга уулзалт

2019-07-24

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2 жилд 1 удаа  зохион байгуулдаг Сумын Залуучуудын 5 дугаар чуулга уулзалтыг 2019 оны 07 дугаар сарын 23-24-ны өдөр Агаруут багийн төвд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 6 багийн 140 залуу оролцож Сумын залуучуудын холбооны дарга, тэргүүлэгчдийг сонгож, "Ухаалаг харилцаа-Амжилтын эхлэл", Хувь хүний хөгжил нийгмийг хөгжилд хөтөлнө" сэдэвт лекц сонсож, "Залуучуудын хөгжлийн тухай хууль", "Угийн бичиг хөтлөх арга", "БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт  сургалтад  хамрагдав. Элсний волейбол, Олс таталт, буухиа тэмцээн,Караоеке тэмцээн, Танилцах үдэшлэг зэрэг тэмцээн уралдаанаар өрсөлдөн наадлаа. Чуулга уулзалтыг зохион байгуулагчаар Сумын ИТХ-ын дарга, сумын Засаг дарга, Хурлын нарийн бичгийн дарга, 6 багийн Засаг дарга, хурлын төлөөлөгч, тэргүүлэгчид, сумын ЗДТГ, Соёлын төв, ЭМТ-ийн хамт олон хамтран ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%