ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Өрх бүр-Угийн бичиг хөтлөе" аяны нээлт

2019-06-03

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тэргүүлэгчдийн 2019 оны ажлын төлөвлөгөөний 5.5 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Өрх бүр -Угийн бичиг хөтлөе" аян зохион байгуулах асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн тус аяныг сумын хэмжээнд 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэж Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлын хэсгийн бүрэлдэхүүн, аяны удирдамж, ажлын төлөвлөгөөг тус тус баталлаа.
Аяны нээлтийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Халив багийн төв, 06 сарын 04-ны өдөр Эргэл багийн төв, 06 сарын 06-ны өдөр Сулинхээр багийн төв, 06 сарын 07-ны өдөр Агаруут багийн төв, 06 сарын 19-ны өдөр Амна-Ус багийн төв, 06 сарын 25-ны өдөр ХЦ-ийн 0168-р ангийн төв дээр тус тус хийж дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Угийн бичиг хөтлөх талаар холбогдох  хууль эрх зүйн актад тусгагдсан заалт, Угийн бичиг хөтлөх арга зүй сэдвээр Хурлын нарийн бичгийн дарга Б.Навчаа, "Монгол хүний удмын сан" сэдэвт лекцийг сумын хурлын төлөөлөгч, Ахмадын хорооны дэргэдэх соён гэгээрүүлэх бүлгэмийн гишүүн  С.Чулуу,  "Угийн бичиг-2" программын талаарх танилцуулгыг Хурлын дарга Н.Энхцэцэг, сумын хэмжээнд хөтөлж байгаа айл өрхийн угийн бичиг болон холбогдох ном гарын авлагаар үзэсгэлэн гаргах, Угийн бичгийн зураглал, 9 үеэ мэдье зэрэг тэмцээнүүдийг хурлын тэргүүлэгч Ц.Цэндмаа нар хариуцан явууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%