ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Одонтой ээжүүдийн уулзалт зөвлөгөөн боллоо

2018-07-05

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэргүүлэгчдийн 2018 оны үйл ажиллагааны  төлөвлөгөөний 1.8 дахь  заалтыг хэрэгжүүлэх  ажлын хүрээнд  “Алдарт эх”–ийн 1,2 дугаар  одонтой  эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох, гарсан саналын мөрөөр ажил зохион байгуулах уулзалт зөвлөгөөнийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Төрийн дагина ээжүүд” нэртэйгээр зохион байгуулсан. Тус суманд Алдарт эхийн 1,2 дугаар одонтой 268 ээжүүд байгаагаас Энэ арга хэмжээнд 160 гаруй одонтой ээж хамрагдаж Гэр бүлийн үнэ цэнэ, Хүүхдийн хүмүүжил,  эмэгтэйчүүдийн манлайлал сэдвээр лекц хийж энэ сэдвүүдийн хүрээнд ярилцлага хийж  Уриалга гаргасан бөгөөд  тус уриалгыг сэтгүүлд тавин нийт иргэдэд хүргүүлэхээр, мөн   ээжүүдээс гарсан санал хүсэлтийг эрэмблэн нэгтгэн сумын Засаг дарга, Хурлын дарга нарт гардуулан өгсөн.  Хамгийн хамгийн номинацын /10 төрлөөр / эздийг тодруулан Өргөмжлөл, тууз гардуулан алдаршуулсан. Тус арга хэмжээний хүрээнд Уулзалтанд оролцсон ээжүүд нэг нэг тасалгааны цэцэгтэй ирж байгууллагуудад дурсгах бүтээлч ажил явагдсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%